Бүтээмж хамтлаг

5-р сургуулийн багш нарын хамтлаг

Tuesday, September 25, 2012

"ЗӨВ МОНГОЛ ХҮН" шинэчлэлийн хөтөлбөрийн зорилтууд

                  "ЗӨВ МОНГОЛ ХҮН" шинэчлэлийн хөтөлбөрийн зорилтууд

НЭГ: Боловсролын удирдлага, менежмент, чанарын хяналтын шинэчлэл

  1. "Зөв монгол хүн"-ийг төлөвшүүлэх, хөгжүүлэх урт хугацааны "Боловсролын Стратегитөлөвлөгөө"-г шинэчилж, үе шаттайгаар хэрэгжилтийг хангана. (Алсын хараа, зорилго, үнэт зүйл, хүрэх бодит үр дүн, хэмжих хэмжүүр, баримтлах зарчим, мөрдөх стандарт, хэрэгжүүлэх шинэчлэл, төлөвлөгөө, хийгдэх ажлуудыг тодорхой болгоно)
  2. Боловсролын бодлого, үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог бий болгож,хяналт мониторингийн хороог ажиллуулна.
  3. Бодлого зохицуулалтын залгамж холбоо, гол хүчин зүйлсийн баталгааг хангахын тулд улс төрийн намуудын оролцоог нээлттэй болгож, боловсролын тухай мэтгэлцэх бус харин хамтрах, нэгдэн хийх боломж бүрдүүлнэ.
  4. Бага, дунд боловсролын сургалтын агуулга, хөтөлбөр, технологи, арга зүйг шинэчлэх, сургалтын зохион байгуулалтыг оновчтой болгох, сурагчдыг үнэлдэг, шалгадаг,боловсролын чанараа хянадаг, багшаа бэлтгэдэг, багш нарынхаа мэргэжлийг дэшлүүлдэг, сурах бичгээ зохиодог, боловсролын эрдэм шинжилгээ, судалгаа, мэргэжил арга зүйн үйлчилгээг хэрэгжүүлдэг институцын тогтолцоог харилцан уялдаанд нь, системтэйгээр, цогцоор нь шинэчилнэ.
 5. Бүх шатны суралцагчид болон багш, ажиллагсад, байгууллагын мэдээллийн нэгдсэн сан бүхий "Боловсролын удирдлага, мэдээллийн үндэсний систем"-ийг байгуулж боловсролын үйл хэргийг олон нийтэд ил тод болгоно.
  6. Аймаг, нийслэл, дүүргийн Боловсролын газар, хэлтсүүдийг хүний хөгжлийг хангах үүрэгтэйгээр үйл ажиллагааны хүрээг өргөтгөн бэхжүүлнэ.
  7. Боловсролын удирдлага, төлөвлөлт, эрдэм шинжилгээ, судалгаа, сургалт, арга зүйн хөгжлийн мэргэжлийн институциудыг шаардлагын дагуу ажиллах мэргэшсэн үйлчилгээний орчинтой болгоно.
  8. Шинэ санал, санаачлагыг дэмжин хөгжүүлэх үндэсний боловсролын сан бий болгоно.
  9. Ерөнхий боловсролын сургалтыг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн чанартай, өрсөлдөх чадвартай болгоно.
  10. Ерөнхий боловсролд мэргэжлийн, институцид суурилсан, хөндлөнгийн, нэгдмэл шалгалтын системийг нэвтрүүлнэ.
  11. Дүн, үнэлгээг чанарын бодит үзүүлэлтээр хэмждэг, үнэн бодитой болгоно.

         ХОЁР: Багшийн хөгжлийн шинэчлэл
 1. Багш болох хүсэл эрмэлзэлтэй, зан чанар хандлага төлөвшсөн байдал нь багш бэлтгэх сургуульд элсэгчдийн үндсэн шалгуур болно.
  2. Багшийн ажилдаа хандах хандлага, хүүхэдтэй харилцах эерэг харилцааг хэвшүүлж, ёс зүйн дүрмийг нийтийн зөв соёл болгон төлөвшүүлнэ.
  3. Багшийг судлаач, сэтгэл зүйч, хүүхдийн авъяасыг нээхийг эрэлхийлэгч болгохнөхцөлийг бүрдүүлнэ.
 4. Багш бэлтгэдэг их, дээд сургуулиудын сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх, мэргэжлийн дидактик, багшлах дадлагын сургалтын агуулга, хөтөлбөр, сургалтын зохион байгуулалт, шалгалт, кредитын системийг стандартын дагуу өөрчлөн шинэчилнэ.
 5. Багш бэлтгэдэг сургуулиудад тавигдах шаардлагыг өндөржүүлнэ.
  6. Багш бэлтгэдэг их, дээд сургуулийн багш нарыг ерөнхий боловсролын сургуулиудад тодорхой хугацаагаар ажиллуулдаг болно.
 7. Үндэсний болон орон нутаг, байгууллагын түвшинд багшийн мэргэжлийг тасралтгүй,байнга дээшлүүлдэг институцид суурилсан тогтолцоог бий болгоно.
 8. Интернетэд суурилсан багшийн мэргэжил дээшлүүлэх мэдээлэл, холбооны үндэсний системийг байгуулна.
  9. Багшийн мэргэжил, арга зүй, ур чадварыг суралцагчдын хөгжлөөр нь үнэлдэг, урамшуулдаг, гүйцэтгэлийн үр дүнд суурилсан үнэлгээний системийг нэвтрүүлж,багшийн мэргэжлийн нэр хүнд, үнэлэмжийг өсгөж, цалингаараа хангалуун амьдрах нөхцлийг бүрдүүлнэ.
  10. Багшийн нийгмийн халамж, орон сууцны талаар тусгай бодлогыг хэрэгжүүлж, алслагдсан аймаг сумдад багшилж байгаа багш нарт цалин урамшууллын нэмэлтийг олгоно.
  11. Ерөнхий боловсролын сургуульд бага ангийн туслах багш, байгалийн ухааны хичээлийн туршилт, сорилын ажилд бэлтгэх, лабораторийн аюулгүй ажиллагааг хариуцсан техникийн ажилтан ажиллуулах асуудлыг шийдвэрлэнэ.
 12. ЕБС, цэцэрлэгийн багшийн сонгон шалгаруулалтыг ил тод, нээлттэй, хяналттайболгоно.
           ГУРАВ: Хувь хүний хүсэл зорилгод суурилсан сургалтын шинэчлэл
 1. Монгол хүүхэд хөгжлийн суурь судалгааг хийж бүтээлч, өрсөлдөх чадвартай монгол хүн хөгжлийн загварыг бүтээж хүн төвт боловсролыг хөгжүүлнэ.
 2. Цэцэрлэг, сургууль нь хүүхэд нэг бүрийн хөгжил, чадавхын өсөлт, өөрчлөлтийн цахим мэдээллийн санг үүсгэж, хүүхэд нэг бүрийн хөгжлийн хөтөлбөртэй болно.
  3. Цахим журнал, видео хичээлийг сургалтад ашиглах, IT код, хүүхдийн хөгжлийн файл, хайлтын танин мэдэхүйн вэб хуудас нээх зэргээр мэдээллийн технологийг сургалтад үр дүнтэйгээр ашигладаг болно.
 4. Бага боловсролын сургалтыг өөртөө итгэлтэй, эргэцүүлэн бодож өөрийгөө илэрхийлэх чадвартай, сурах хүсэл, эрмэлзэлтэй, суралцах арга барилтай монгол хүүхэд болгон төлөвшүүлэх суурь зарчимд тулгуурлан шинэчилнэ.
  5. Бага ангийн багш өөрийн судалгаа, үнэлгээг дүн тавилгүйгээр хийж бусадтай харьцуулахгүйгээр суралцагчийг дүгнэдэг байна. Сурагчдад айдасгүйгээр суралцах орчныг бүрэн бий болгож, бүтээлч байдал, эрсдэлийг давж чадах чадварыг нь дэмждэг байна.
  6. Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сургалтын үр дүнгүй хэт ачааллыг бууруулах, сургалтын хөтөлбөрийг сонголттой, уян хатан болгох үндсэн дээрсурагчид өөрийн авьяас, сонирхол, ирээдүйд эзэмших мэргэжлийн чиглэлдээнийцүүлэн тухайн хичээлээр өргөжүүлэн гүнзгийрүүлсэн, нэмэлт агуулгатай ялгаатай сургалтын хөтөлбөрөөр хичээллэдэг болно.
  7. Ерөнхий боловсролын сургалтын зорилго, агуулга, хөтөлбөр, сургалтын болон үнэлгээний арга зүй, сургалтын зохион байгуулалтыг өөрчлөн шинэчилнэ.
  8. Ерөнхий боловсролын дунд, ахлах ангийн сургалтын агуулгын шинжлэх ухаанч,академик хоцрогдлыг арилгаж, сургалтын агуулгыг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн өрсөлдөх чадвартай сургалтын жишигт хүргэнэ.
  9. Дунд, ахлах ангийн үнэлгээг сурагчийн суралцах хүсэл эрмэлзлийг урамшуулан дэмжсэн, тэдний цээжилсэн, сэргээн санах санамжийг нь биш бодит ур чадварыг нь үнэлж, багшид сурагч бүрийн өсөлт, өөрчлөлтийг үнэлж, сурагч бүртэй ажиллах, багш өөрийнхөө ажлын гүйцэтгэлийг өөрөө үнэлж, хичээлийн зохион байгуулалт, арга зүйгээ сайжруулахад нь дэмжлэг болдог байхаар өөрчилнө.
  10. Төлөвшил, танин мэдэхүй, оюун санааны хэрэгцээнд суурилсан унших номын жагсаалтын дагуу сургуулийн номын сангийн номын хангамжийг нэмэгдүүлэх, интернэтэд суурилсан цахим номын санг байгуулж, хүүхдийг номоор хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
 11. Монгол хэл, бичгийн сургалтын хэл шинжлэлийн судлалд тулгуурласан хэт дүрэмжсэн хандлагыг өөрчилж, сургалтын агуулга, хөтөлбөр, арга зүйг сурагчид алдаагүй зөвбичдэг, үгийн арвин баялаг сантай, яруу сайхнаар ярих, бичих, илтгэх хэрэглээнийбүрэн ур чадвартай болгох хэрэгцээнд нийцүүлэн шинэчилнэ.
 12. Монголын уран зохиол, түүхийн хичээлийн агуулгыг хүүхэд, өсвөр үеийг үндэсний түүх,соёлоо аливаа үзэл суртал, гуйвуулгагүйгээр үнэн зөвөөр танин мэдэж, хамгаалан хөгжүүлдэг, эх, эцэг, ахмадаа хүндэлдэг, эх орноороо бахархдаг, үндэсний үнэт зүйлс,үнэлэмж, итгэл үнэмшил, эрхэмлэх ёс заншлаа мэддэг, үндэсний ухамсар, мэдрэмжтэй, хариуцлагатай иргэн болж төлөвших хэрэгцээнд тулгуурлан хянан шинэчилнэ.
 13. Ерөнхий боловсролын сургуульд үндэсний ёс, зан заншил, уламжлалт соёл, сэтгэлгээний үнэт зүйлсийн талаар бие даасан хичээлийг суурь боловсролын бүх ангиудад судалдаг болно.   14. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эрүүл мэнд, бие бялдар, авьяас сонирхлыг хөгжүүлэх, үндэсний өв соёлоо, өвлөн хөгжүүлэх, тэдний чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх зорилгоор сурагчдын дунд биеийн тамир, спорт, урлаг, соёлын уралдаан тэмцээн, хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн олон талт ажлыг сургууль бүрдээр жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг сургалт, хүмүүжлийн ажлыг тогтмолхэрэгжүүлдэг болно.
 15. Музейн дэргэд хүүхдийн танин мэдэхүйн, сургалтын төвүүд байгуулах, музейг онлайн,видео хэлбэрээр хүүхдүүдэд үзүүлэх боломжийг бий болгоно.
  16. Хөгжилд суурилсан хүний нөөц, чадамжийн бодлогыг үндэсний түвшинд тодорхойлно. Ерөнхий боловсролын сургууль мэргэжлийн сургуулиудтай хамтран мэргэжил сонголтын зөвлөгөө өгөх үйлчилгээг сургууль дээрээ үзүүлдэг болно.
 17. Их, дээд сургуулийн төгсөгчдийн сэтгэл ханамжийн талаарх нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлж, элсэгчид сонголт хийхэд ашиглах мэдээллийн нэг том эх сурвалж болгоно.

          ДӨРӨВ: Боловсролын хүртээмжтэй, аюулгүй орчны шинэчлэл

  1. Сургуулийг хүүхдийн суралцах, амрах, тоглох, чөлөөт цагаа өнгөрүүлдэг хүний хөгжлийн төв болно.
   2. Сургууль болон сургуулиас 100 метрийн эргэн тойронг архи тамхигүй, хүчирхийлэлээс ангид, аюулгүй орчин болгоно.
  3. Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай үр дүнтэй хамтран ажиллаж, нийгэмд эерэг зөв хандлага төлөвшүүлнэ.
  4. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр, дотуур байр, спорт заалны барилгын хангамж, хүчин чадлын хомсдлыг арилгаж, нэг ангид ногдох, нэг багшид ногдох хүүхэд, сурагчдын тоог цөөрүүлнэ.
  5. Спорт заалгүй, гаднаа зориулалтын биеийн тамирын талбайгүй бүх сургуулийг спорт заал, биеийн тамирын гадаа талбайтай болгоно.
   6. Малчин эцэг, эхчүүд хүүхдээ дотуур байранд суулгахад сэтгэл амар байх нөхцлийгбүрдүүлэх, дотуур байрыг малчдын хүүхдэд "ээлтэй гэр" болгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
   7. Хөдөөгийн цэцэрлэг, сургууль бүрт цэвэр, бохир усны хангамжийн ялгаатай системээсүл хамааралтай, эрүүл ахуй, ариун цэврийн стандартыг хангасан, байгаль орчиндээлтэй, эдийн засгийн үр ашигтай, өндөр технологи бүхий дотор бие засах, ариун цэврийн үйлчилгээг бий болгох, эрүүл мэнд, эрүүл ахуйн стандартад нийцсэн ундны усны хангамжийг бий болгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
   8. Тусгай сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг зориулалтын сурах бичиг, тоног төхөөрөмжөөр хангах, багш нарын мэргэжлийн чадавхийг нь сайжруулах, төгсөгчдийг коллеж, их, дээд сургуульд элсэн суралцах боломжийг бий болгоно.
   9. Ердийн ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг суралцах боломж нөхцлийг өргөжүүлнэ.
  10. Сурагчдыг зам, тээврийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, гэмт халдлагаасхамгаалах, аюулгүй байдлыг хангахын тулд тусгай сургууль болон холоос сурагчид нь ирдэг сургуулиудыг "сургуулийн автобусны үйлчилгээ"-тэй болгоно.
  11. Улсын хэмжээнд 3 ээлжээр хичээллэж буй Улаанбаатар хотын 25 сургууль, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын сургууль, Дорноговь аймгийн Замын үүд сумын сургууль, Завхан аймгийн Түдэвтэй сумын сургуулийн 3 ээлжийг 2 ээлжид шилжүүлнэ.
 12. Ерөнхий боловсролын сургуулийг 1 ээлжтэй болгох урт хугацааны бодлого,төлөвлөлтийг болосруулна.