5-р сургууль 2010
Халх голын дайн дууссаны дараа төр засгаас хүн ардаа гэгээрүүлэх, боловсролыг хөгжүүлэхэд анхаарч төв хөдөөд ардын нөхөрлөл хоршооллын шугамаар сургууль байгуулах хөдөлгөөн өрнүүлэхийг уриалснаар 1939 оны 10-р сарын 25-нд эх оронч сэтгэлтэй эгэл ард Балжинням гэдэг хүн 1 багш 25 сурагчтай сургууль байгуулжээ.Хүүхдийн тоо нэмэгдсээр 1943 онд бүрэн бус дунд сургууль, 1953 онд бүрэн дунд сургууль болон өргөжиж 70 жилийн хугацаанд 14 мянга орчим хүнд бүрэн ба бүрэн бус дунд боловсрол эзэмшүүлжээ. Сургалтын материаллаг бааз өргөжин 1957 онд 920 хүүхдийн суудалтай хичээлийн байр, 1979 онд биеийн тамирын заал бүхий өргөтгөлийн барилга ашиглалтанд орсон юм. Тус сургуулийн түүхэнд мянга мянган шавь нарынхаа хайр хүндэтгэлийг хүлээж амжилт бүтээлээрээ мөнхөрсөн сурган хүмүүжүүлэгчид олон бөгөөд сүүлийн 10 жилд биеийн тамирын багш агсан Ч.Шархүү, Монгол хэл уран зохиолын багш Ё.Эрдэнэцэцэг нар Монгол улсын гавьяат багш цолоор шагнагдаж, биеийн тамирын багш Ш.Оюунчимэг "Улсын тэргүүний багш”-аар, анхан шатны багш Д.Энхжаргал Н.Хонгорзул, хөгжмийн багш Л.Энхцэцэг, биеийн тамирын багш Ж.Батболор нар "Нийслэлийн тэргүүний багш”-аар, гадаад хэлний багш Д.Эрдэнэчимэг, нийгмийн ухааны багш Д.Сосорбурам, Б.Болортуяа, анхан шатны багш Д.Загдсүрэн, Ч.Сарантуяа, Ц.Ариунцэцэг нар Дүүргийн мэргэжлийн аваргаар тус тус шалгарсан юм.
Хаяг: Чингэлтэй дүүргийн 4-р хороо
Үүсгэн байгуулагч: Улаанбаатар хотын засаг даргын тамгын газар
Анх байгуулагдсан огноо: 1939.09.20-
Улсын бүртгэлийн гэрчилгээ № 2007014 № 9114726
Сургуулийн хэв шинж : Ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль
Гүнзгийрүүлсэн сургалт явуулах чиглэл:- Ахлах дунд ангидаа математик,химийн хичээлээр
Үйл ажиллагааны чиглэл,хамран сургах тойрог:
А) 4-р хорооны бүх байр
Б) 6-р хорооны 33,35,40,42,43,44,45,49,50,51,52,53,54,62-р байрууд
В) СБ дүүргийн Өмчийн хэлбэр:Төрийн өмчийн ашгийн бус байгууллага